Гишүүнчлэл

Консорциум нь гишүүн ба дэмжигчтэй байна.
  • Консорциумын үзэл баримтлал, зорилт, зорилгыг хүлээн зөвшөөрсөн номын сан, байгууллага, хувь хүмүүс гишүүнээр элсэж болно.
  • Гишүүнээр элсэх этгээд нь Удирдах зөвлөлөөс баталсан “Гишүүний бүртгэлийн маягт”-ыг бөглөн Ажлын алба ба Гүйцэтгэх захирал-д мэдүүлэх бөгөөд элсэх хүсэлтээ гаргаснаас хойш 30 хоногийн хугацаанд Удирдах Зөвлөл нь гишүүнээр элсүүлэх эсэх шийдвэрийг гаргана.
  • Консорциумын гишүүн нь гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, оролцох, хувь нэмэр оруулах бүхий л чиглэлээр дүрмийн хүрээнд идэвх зүтгэлтэй ажиллана.
  • Консорциумын гишүүн нь Удирдах зөвлөлөөс баталсан жилийн татварыг цаг хугацаанд нь төлж байх.
  • Консорциумын гишүүн нь дараах хэлбэрээр байгууллагын үйл ажиллагаанд оролцоно:
  1. Жилийн ажлын төлөвлөгөө гаргахад саналаа оруулах;
  2. Зохих цахим мэдээллийг  уншигчид хэрэглэх бололцоо нөхцлийг хангах талаар санаачлагатай ажиллах;
  3. Консорциумын үйл ажиллагааг дэмжиж, зорилго, зорилт тодорхойлоход  санал оруулах;
Гишүүнчлэлийн ач тус
  • Олон төрлийн нэр хүнд бүхий цахим мэдээллийн сангуудыг хямдруулсан үнээр болон үнэгүйгээр ашиглах;
  • Цахим мэдээллийн сан сонгох, нээлтэй мэдээллийн сан үүсгэх, програм хангамж, зохиогчийн эрхийн талаар зөвлөх үйлчилгээ авах;
  • Олон улсын болон үндэсний түвшинд өөрийн үйл ажиллагааг сайжруулах төсөл хөтөлбөрт хамтран оролцох;
  • Олон улсын түвшинд өөрийн байгууллагын өрсөлдөх нэмэгдүүлэх;
  • Гишүүн, дэмжигчид зориулсан сургалтаас 3 хүртлэхийг өөрийн байгууллагад үнэ төлбөргүйгээр авах;
  • Жилийн тайлангийн хурал, мэдлэг, мэдээлэл солилцох үйл ажиллагаанд оролцох эрх;
  • Өөрийн мэргэжлийн чадварыг гүнзгийрүүлэх, мэдээллийн бодлого, технологийн өөрчлөлтийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх туршлагуудаас суралцах;
  • Сургалт, семинарт үнэ төлбөргүйгээр оролцох;
  • Цахим хаягаар салбарын өдөр тутмын мэдээллийг авах, бусад мэргэжил нэг хүмүүстэй солилцох
  • Үнэгүй вэб байрлуулах;
Гишүүнчлэлээс чөлөөлөх
  • Гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр ирүүлснээр шийдвэрлэнэ.
  • Доорхи шалтгаанаар гишүүнчлэлээс чөлөөлж болно:
  1. Гишүүнчлэлийн татвараа  хугацаанд нь төлөөгүй;
  2. Байгууллагын нэр хүндийг урвуулан ашигласан;
  3. Ашиг сонирхлын зөрчилд орсон;
  4. Өөрийн хүсэлтээр;

Comments