Монголын Номын Сангуудын Консорциум(МНСК)-ын гишүүд Шинжлэх ухаан, Технологи болон Анагаахын салбарын Дэлхийн нэр хүндтэй хэвлэн нийтлэгч болон Мэдээллийн цогц үйлчилгээ үзүүлэгчдийн мэдээллийн сангуудыг Дэлхийн зах зээлийн үнийг хямдруулсан үнээр авч ашиглах боломжтой. Springer www.springer.com www.springerlink.com www.springerimages.com www.springermaterials.com www.springerprotocols.com www.springerreferences.com Мэдлэг, мэдээлэл болон чанар нь Springer Science+Business Media-ийн бизнесийн тулгуур зарчим юм. Springer дэлхийн хамгийн алдартай шинжлэх ухаан, технологи болон анагаах ухааны салбаруудын ном хэвлэн нийтлэгч бөгөөд дэлхийн 20 гаруй оронд 55 хэвлэлийн үйлдвэрээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Springer мэдлэгийг ном, эрдэм шинжилгээний сэтгүүл болон нэвтэрхий толь түүнчлэн Интернэтээр дамжуулан дэлхий даяар түгээн, хөгжүүлж ирсэн. 165 жилийн хэвлэлийн түүхэнд өнөөдрийг хүртэл 150 гаруй Нобелийн шагналтнууд бүтээлээ хэвлүүлсэн. Жил бүр 2,000 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүл, 6,500 орчим ном хэвлэн гаргадаг бөгөөд 70,000 эрдэм шинжилгээний сэтгүүл, 40,000 гаруй ном бүхий дижитал архивтай. EBSCO www.ebsco.com www.ebscohost.com EBSCO мэдээллийн групп нь нийтийн болон их дээд сургуулиудын номын сан, судалгаа төвүүдэд зориулсан 375 гаруй төрлийн хоёрдогч төрөлжсөн эрдэм шинжилгээний мэдээллийн сангууд болон 300,000 гаруй аудио, дижитал бүхий мэдээллийн үйлчилгээний цогц шийдэл юм. Үйлчилгээний цар хүрээ нь дунд сургуулийн сурагчаас нийтийн номын сангийн уншигч, их дээд сургууль, бизнесийн, эрүүл мэндийн, төр засгийн тус тус салбар байгууллагуудыг хамарсан дэлхий даяар сая сая хэрэглэгчид үйлчилж байна. Байгууллагын мэдээллийн нэг цэгийн хайлтын нэгдсэн шийдэл бүхий EBSCO Discovery service(EDS), нотолгоонд суурилсан эмч нар эмч нарт практикт тулгардаг ихэнх суудалд хариулт өгөх Dynamed зэрэг бусад төрлийн алдартай мэдээллийн үйлчилгээтэй. NATURE PUBLISHING GROUP www.nature.com Nature Publishing Group (NPG) нь 1869 оноос хойш гарч буй долоо хоног тутмын шинжлэх ухаан, анагаахын ухааны салбарын хамгийн өндөр үзүүлэлттэй сэтгүүлүүд бүхий хэвлэлийн групп. Түүнчлэн Scientific American сэтгүүлийг дэлхийн 16-н хэлээр хэвлэн гаргадаг. Сар бүр www.nature.com вэб сайтад 6 сая гаруй хүн зочилдог. JSTOR www.jstor.org Эрдэм шинжилгээ, сургалтын ажилд хэрэгцээтэй 50 гаруй дэлхийн нэр хүндтэй шинжлэх ухаан, нийгмийн болон хүмүүнлэгийн 1000 орчим сэтгүүлүүд түүнчлэн ном болон бусад материалууд бүхий ашгийн төлөө бус олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн архив мэдээллийн сан. |
Үйл ажиллагаа >