EIFL-ийн лиценз зуучлал - Монгол улсад

EIFL-аар дамжуулан Монголын Номын Сангуудын Консорциум(МНСК)-ын гишүүн байгууллагууд дараах 842,000 ам.долларын үнэ бүхий төлбөртэй мэдээллийн сангуудыг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.

BioOne
www.eifl.net/bioone

    125 орчим Биологи, Экологи, Байгаль орчны шинжлэх ухааны салбарын нийгэмлэгүүдийн 166 гаруй өндөр үзүүлэлттэй шинжлэх ухааны сэтгүүлүүдийг үзэх боломж. Та бүхэн эндээс дэлхийн дулаарал, экологи, биологийн төрөл зүйлийн хамгаалалтын талаарх хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээний өгүүллүүдтэй танилцах боломжтой.

Гэрээний дуусах огноо:
2012 оны 12 дугаар сарын 31.

Cambridge Journals Online
www.eifl.net/cambridge-journals-online


    Кэмбрижийн Их Сургуулийн Хэвлэлийн Газар (Cambridge University Press) нь Шинжлэх ухаан, технологи болон анагаах ухаан,  нийгмийн шинжлэх ухаан болон хүмүүнлэгийн  салбарын 270 орчим өндөр үзүүлэлттэй нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлүүдийг үзэх боломж.
-    Хүмүүнлэг, Нийгмийн шинжлэх ухааны – 165 сэтгүүл
-    Шинжлэх ухаан, Технологи Анагаахын – 118 сэтгүүл

Гэрээний дуусах огноо:
2012 оны 12 дугаар сарын 31.


New England Journal of Medicine
www.eifl.net/new-england-journal-of-medicine


    Долоо хоног тутамын анагаах ухааны эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан болон клиникийн практик, био-анагаах ухаанд тус тус зориулсан редакцийн  зөвлөмж хэвлэгдэн нэр хүндтэй сэтгүүлийг үзэх боломж.
Гэрээний дуусах огноо: 2012 оны 12 дугаар сарын 31.

OECD-iLibrary
www.eifl.net/oecd-iLibrary


    Энэхүү онлайн номын сан нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа болон Хөгжлийн Байгууллагаас/OECD/ гаргасан ном хэвлэл, сэтгүүл, статистикийн эмхэтгэл, тус байгууллагаас гаргасан судалгааны анализ болон мэдээллүүдийг уншигчдад хүргэдэг юм. Тус мэдээллийн сан нь нийгэм, эдийн засгийн харьцуулсан хамгийн найдвартай сүүлийн 40 гаруй жилийн статистикууд бүхий дэлхийн томоохон сангуудын нэг юм. Жишээлбэл: эдийн засгийн хөгжлийн урьдчилсан мэдээ, шинжилгээ, чиг хандлага, нийгмийн өөрчлөлтийн судалгаанд худалдаа, байгаль орчин, хөдөө аж ахуй, технологи, татвар зэргийг хамарсан статистик, мэдээллүүд байдаг.
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа болон Хөгжлийн Байгууллага нь эдийн засаг, нийгмийн бодлогын салбарт дэлхийн хамгийн том хэвлэн нийтлэгч нарын нэг.

Мэдээллийн сангийн хамрах хүрээ:
Хөдөө аж ахуй ба хүнс, байгаль орчин, боловсрол, ажил эрхлэлт, нийгмийн асуудал, эрүүл мэнд, эрчин хүч, цөмийн энерги, тээвэр, санхүү, хөрөнгө оруулалт, татвар, засаглал, хотын болон орон нутгийн, бүс нутгийн хөгжил, эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэрлэл, худалдаа зэрэг  өвөрмөц олон салбарын мэдээлэл хамарсан.

Өвөрмөц онцлогууд:
-    17 сэдэвчилсэн салбарт хамаарах 5000 гаруй ном, 500 сэтгүүл, 2500 ажлийн тайлан, 2200 орчин олон хэлээр үзэж болохуйц эмхэтгэсэн мэдээллүүд хандах цогц үйлчилгээ
-    5000 MS Excel-ийн хүснэгт, 22 статистикийн мэдээллийн сангууд нь  4 тэрбум мэдээлэл агуулсан 300  гаруй цогц мэдээллийн баазуудаас мэдээлэл хайх боломж
-    ОУ-ын Эрчим Хүчний Агентлаг, Цөмийн Энергийн Агентлаг, болон Олон Улсын Тээврийн Форумаас гаргасан ном хэвлэлүүд
-    Бүх мэдээлэл Англи, Франц, Герман, Испани зэрэг хэлээр үзэх боломж
-    Бүх хэвлэмэл бүтээл, мэдээллүүд DOI болон тогтвортой интернэт хаягуудтай.

Гэрээний дуусах огноо: 2012 оны 12 дугаар сарын 31.

Oxford English Dictionary Online
www.eifl.net/oxford-english-dictionary-online


Oxford English Dictionary Online нь дэлхийн хамгийн том онлайн Англи хэлний толь бичгийн үзэх боломж. Англи хэлээр хэвлэгдсэн сонгодог зохиол, тусгай зориулалтын сурах бичиг, кино зэрэг олон улсын бүх эх сурвалж  иш татсан нийт 2,5 сая тодорхойлолттой.

Гэрээний дуусах огноо:
2012 оны 12 дугаар сарын 31.

Oxford Reference Online
www.eifl.net/oxford-reference-online


Oxford Reference Online нь дэлхийн хамгийн том онлайн лавлагааны сайт бөгөөд Оксфордын Их Сургуулийн Хэвлэлийн газраас хэвлэн гаргасан 16000 зурагтай 200 гаруй толь бичиг болон бүхий тайлбар толь номнуудад зэрэг хайх, үзэх тусгай онцлог боломжуудтай.
Өвөрмөц онцлогууд:
•    Олон салбарыг хамарсан 200 гаруй толь бичиг болон бүхий тайлбар толь  номнуудад зэрэг хайх, үзэх
•    Англи болон бусад хосолсон хэлний толь бичигүүд
•    16000 гаруй зураг
•    47 орчим цаг хугацаан; хамааралтай өгүүлэлүүдтэй хийгдсэн холбоос
•    3000 гаруй бусад тусгай сайтуудтай хийсэн холбоос
•    Шинэ, шинэчлэгдсэн номууд

Хамрах хүрээ:
Оксфордын тайлбар толь нь Англи хэлний, хосолсон хэлний  толь бичгүүд болон нэвтэрхий толиуд урлаг, уран барилга, биологи, компьютер, эдийн засаг, бизнес, байгаль орчин, хүнс, түүх, утга зохиол, анагаах ухаан, зэвсэгт хүчний түүх, математик, улс төр, нийгмийн шинжлэх ухаан, шашин, философи салбаруудыг хамаарна.

Гэрээний дуусах огноо: 2012 оны 12 дугаар сарын 31.


Royal Society Journals Collection
www.eifl.net/royal-society-journals-collection


Royal Society Journals Collection нь Физик, Биологи болон Философийн 9-н өндөр үзүүлэлт бүхий эрдэм шинжилгээний эмхтгэлүүдээс 1665 оноос хойших дижитал архив бүхий дэлхий хамгийн эртний судалгааны мэдээллийн багцийг үзэх боломж.
•    Нийт багц  (9 сэтгүүл)
•    Биологийн шинжлэх ухааны багц (6 сэтгүүл)
•    Физик, Математикийн шинжлэх ухааны багц (4 сэтгүүл)

Гэрээний дуусах огноо: 2014 оны 12 дугаар сарын 31.
Comments