Хөгжиж буй орнуудад зориулсан санаачлага

НҮБ болон түүний салбар нэгжүүдээс санаачлан, шинжлэх ухаан, технологи болон анагаах ухааны нэр хүнд бүхий хэвлэлийн байгууллагууд, эрдэм шинжилгээний нийгэмлэг, холбоодтой хамтран хөгжиж буй орнуудад зориулан үнэ төлбөргүй болон хямдруулсан төлбөртэй төрөлжсөн мэдээллийн сангийн төслүүдийг санаачилан хэрэгжүүлж байгаа юм.
•    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
•    НҮБ-ийн Хүнс, Хөдөө аж Ахуйн Байгууллага
•    НҮБ-ийн Байгаль Орчны Хөтөлбөр
зэрэг байгууллагуудаас санаачилсан төрөлжсөн мэдээллийн санг ашиглахын тулд танай байгууллага заавал бүртгүүлэх шаардлагатай тул тус бүрийн вэб хуудасны register гэсэн сонгож шаардлагатай мэдээллийг оруулж явуулна уу.
Хэрэв та хувь хүн бол бүртгүүлэхээс өмнө өөрийн байгууллагын удирдлага, номын сан зэрэг холбогдох хүмүүсээс өмнө нь бүртгүүлсэн эсэхийг тодруулан асууна уу.

HINARI – Health to Research
www.who.int/hinari/en/

 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын/WHO/ санаачлагаар анагаах ухаан, био-анагаахын салбарын нэр хүнд бүхий хэвлэн нийтлэгч, мэргэжлийн холбоо болон судалгааны байгууллагуудаас эрхлэн гаргадаг 8500 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүл, 7000 гаруй дижитал номнуудын 30 орчим хэлээр үзэх боломжтой.

AGORA - Access to Global Online Research in Agriculture
www.aginternetwork.org/en/

 
Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын/FAO/ санаачлагаар ХАА, Биологи, Биотехнологи, Хүнс, Ургамал, Ботаник гэх мэт салбартай холбоотой нэр хүнд бүхий хэвлэгдэн гарч буй 1900 сэтгүүлүүдийг үзэх боломжтой. Тус хөтөлбөрийн тусламжтайгаар бодлого боловсруулагч, судлаачид, техникийн ажилтнууд болон оюутнууд судалгаа, шинжилгээний мэдээллүүдийг, цаг үеэс хоцрохгүйгээр ашиглах боломжтой.


Online Access to Research in the Environment – OARE
www.oaresciences.org

 
НҮБ-ийн Байгаль орчны Хөтөлбөрийн санаачлагаар Online Access to Research in the Environment (OARE) нь хөгжиж буй орнууд зориулсан дэлхийн хамгийн том байгаль орчны шинжлэх ухааны судалгааны цуглуулга ашиглах бололцоотой олон улсын хамтарсан консорциум.
    350 орчим нэр хүндтэй  хэвлэлийн байгууллагууд болон судалгааны нийгэмлэгүүд хамтран 4150 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг 107 гаруй бага орлоготой орнууд хэрэглэх боломжтой. Биологи, Биотехнологи, Генетик, Ургамал судлал, Цаг уур, цаг уурын өөрчлөлт, Экологи, Сэргээгдэх эрчим хүч, Хүлэмжийн хий, Байгаль орчин, Байгалийн нөөцийн эдийн засаг, Байгаль орчны хууль, бодлого, төлөвлөлт, Газарзүй, Геологи, Хөрс судлал, Зайнаас тандах-Газарзүйн мэдээллийн систем, Биологи, Биотехнологи, Цаг уур, Газарзүй, Амьтан судлал, Сэргээгдэх эрчим хүч, Хүнс, Ургамал, Ботаник, Геологи, Байгаль орчны хууль, бодлого гэх мэт олон салбаруудыг хамаарсан.
Comments