Мэндчилгээ

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монголын Номын Сангуудын Консорциум нь Монгол улсын номын сан, мэдээллийн төвүүдийн санаачлагаар салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, цахим мэдээллийн салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх, бүх нийтэд мэдээллийн тэгш хүртээх зорилго бүхий төрийн бус байгууллага юм.
Мэдээллийн дэвшил ном сан, мэдээллийн төвүүдийн үйл ажиллагаанд олон шинэ өөрчилтүүд нэвтэрч, та бидэнд мэдээллийн хүртээмжийг хил хязгааргүй, эрх тэгш авах үүд хаалга нээгдсэн. Цаашдаа үйлчилгээний хүртээмж, чанар нь тасралтгүй сайжирах хүний хөгжил, технологийн өөрчилт, эдийн засгийн өсөлтөд байнгын түлхэц дэмжлэг үзүүлэхүйц, үнэ цэнэтэй мэдээлэл буй болгох, түгээх тогтолцоог төлөвшүүлэх нэн шаардлагатай байгаа билээ.

Монголын Номын Сангуудын Консорциумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор боловсрол, соёл, шинжлэх ухаан, бизнесийн салбарын дэлхийн нэр хүнд бүхий олон улсын бизнесийн болон шинжлэх ухааны сэтгүүлүүд, мэдээллийн санг хамтран ашиглах, хямдруулсан үнээр захиалах, өөрсдийн мэдээллийг дэлхийн түвшинд түгээх, шинэ бизнес, бусадтай хамтын ажиллагааны харилцаа холбоог үүсгэх зэрэг олон шинэ боломжуудыг нээх боломжтой.
Бид бүх гишүүд, дэмжигчээсээ бидний цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах санал бодол, дэмжлэгийг үргэлж баяртайгаар хүлээн авах болно.

Хэрэв та манай гишүүн болж амжаагүй бол танай байгууллагыг манай гишүүн болж Монгол улсад өөр бусад байгууллагаас авч чадахгүй олон төрлийн үйлчилгээ авахыг санал болгож байна.

Манай цахим хуудсыг сонгон үйлчлүүлсэн эрхэм Танд баярлалаа. Ажил хөдөлмөрт тань өндөр амжилтыг хүсье.


Хүндэтгэсэн,

Л.Гантулга
Удирдах Зөвлөлийн дарга

Ч.Мөнх-Эрдэнэ
Гүйцэтгэх захирал
Comments