Мэдээлэл

Англи хэл суралцагч нарт зориулсан мэдээллийн сангийн туршилтын эрх нээгдлээ.

posted 2 Dec 2013, 04:38 by Unknown user   [ updated 2 Dec 2013, 05:10 ]

EBSCO группээс Монгол улсын иргэдэд  зориулан 2013 оны 12-р сарын 01-ний өдрөөс ирэх оны 05-р сарын 01-ний өдрийг хүртэл таван сарын хугацаагаар Англи хэлний мэдлэгээ системтэйгээр сонсох болон унших чадвар сайжруулах  English Language Learner онлайн  мэдээллийн санг Соёл, спорт, аялал жуучлалын яам, Монголын Номын Сангуудын Консорциумаас хамтран үнэ төлбөргүйгээр ашиглах эрхийг нээж байгаадаа баяртай байна. 

Англи хэл cуралцахыг хүссэн хэн боловч доорх зурган дээр дарж холбогдох боломжтой. 

http://search.ebscohost.com/login.aspx?authtype=uid&user=elltrial&password=elltrial123&profile=ell

Тус мэдээллийн сан нь бага ангийн сурагчаас эхлээд насанд хүрсэн суралцагч Англи хэлний сонсох чадвараа дээшлүүлэх,  өөрийн мэдлэгийн анхан, дунд болон гүнзгий түвшинд сэдвийг сонгон унших, мэдлэгийн түвшингээ шалгах зэрэг олон боломжуудыг та бүхэнд олгох болно.

Видео танилцууллага Англи хэлээр доор орууллаа. 

Жич: Тодоруулах зүйл гарвал 99007127 дугаарт холбогдоно уу.

YouTube Video


Монголын номын сангуудын түгээмэл үйлчилгээний талаарх судалгааны товч тайлан

posted 17 Feb 2013, 19:32 by Unknown user   [ updated 18 Feb 2013, 04:43 ]

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамтай(CCАЖЯ) хамтран Монголын Номын сангуудын консорциум  EIFL олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Монголын номын сангуудын онлайн үйлчилгээг дэмжихүйц Зохиогчийн эрхийн хуулийн шинэчлэл хийх ЗӨВЛӨМЖ боловсруулах” төслийг 2012 оны 12 дугаар сард эхлүүлсэн билээ. 

Төслийн хүрээнд Монголын номын сангуудын түгээмэл үйлчилгээ, Зохиогчийн эрхийн хуулиар номын санд орчин үеийн шинэ үйлчилгээ хэр нээлттэй нэвтэрч болохыг тандсан энгийн судалгаа/санал асуулга нийтийн болон их дээд сургуулийн номын сангууд, олон нийтийн мэдээллийн төвүүдийг төлөөлөл болгон 17-н байгууллагаас  авсан үр дүн буюу товч тайланг та бүхэнд Монгол, Англи хэлээр танилцуулж байна. 

Номын сангийн санал асуулгад оролцсон бүх номын сангуудын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж байна.  

Монгол хэлээр

Survey report on Mongolian Libraries common service_mong


Англи хэлээр

Survey report on ML services_eng




“Нээлттэй Мэдээллийг" сурталчилах өдөрлөг

posted 28 Oct 2012, 18:13 by Unknown user   [ updated 28 Oct 2012, 18:27 ]

Олон улсад “Нээлттэй Мэдээллийг" сурталчилах өдөрлөгийг жил болгоны 10 дугаарын 22-28-ны хооронд сурталчилдаг бөгөөд энэ хүрээнд Шинжлэх ухааны Академи, Монголын Номын Сангуудын Консорциум, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоотой хамтран Springer Science+Business Media компаний дэмжлэгтэйгээр "Нээлттэй мэдээллийг" сурталчилах өдөрлөгийг 2 дахь удаагаа Монгол-Японы төвийн  хурлын "Их Танхимд" амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөг нь залуу эрдэмтэн, судлаач нарт зориулан олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчилан таниулах, түүнийг ашиглах боломж болон өөрсдийн бүтээл, судалгааг олон нийтэд хүргэх, ингэхдээ эрдэм шинжилгээний өгүүллийг  хэрхэн бичих, мэдээлэлд хэрхэн дөт замаар хүрэх, эрдэм шинжилгээний өгүүлэл бүтээлээ  гадаад, дотоодын нэр хүнд бүхий сэтгүүлд яаж хэвлүүлэх талаар танилцуулж сурталчилахад гол зорилго нь байлаа.  Өдөрлөгт ШУА-ийн харьяа хүрээлэн, төвийн залуу эрдэм шинжилгээний ажилтнууд болон  их дээд сургуулийн залуу багш нарын төлөөлөл болсон нийт 200 гаруй  залуу эрдэмтэн судлаач нар оролцлоо.  Өдөрлөгийг нээж ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т. Галбаатар,  Монголын Залуу Эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Ч. Сономдагва нар залуу судлаачдад хандаж үг хэлсэн бөгөөд Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Л. Гантулга “Нээлттэй мэдээлэл ба хөгжүүлэх асуудал”,  “Олон улсын нээлттэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх боломж”,  “Эрдэм шинжилгээний мэдээлэл хайх аргачлал” гэсэн илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлэв. Хэлэлцүүлгээр SpringerOpen, BioMedCentral сайтуудын мэдээллийн сангийн танилцууллага болон Zotero програмын дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд эрдэмтэн судлаачийн судалгааны ажлын  ёсзүйн талаар мөн судалгааны ажилтай холбоотой номзүйн асуудлын талаарх өөрийн туршлага мэдлэгээ залуу судлаачид нартай хуваалцсан юм.Мөн залуу судлаачдад зориулж Монголын Номын Сангуудын Консорциум нь  АмерикийнМонгол Судлалын төвийн тэтгэлэгт хөтөлбөрөөр ирсэн Нью-Йоркийн Их Сургуулийн номын санч M.Биллтэй хамтран нээлттэй мэдээллийн вэб болон бусад холбогдох мэдээлэл багтаасан “Open Acces Resources for Researchers in Mongolia” - http://oaguide.mongolianlibraries.org.mn вэб хуудасыг танилцуулаа. Тус мэдээллийн сангаас тэтгэлэгт хөтөлбөр болон олон ном, сэтгүүлийг унших боломжтойг дурьдлаа.

 Өдөрлөгийн сүүлд хамгийн их идэвхитэй оролцсон залуу судлаачдад Springer-ийн нэрийн бэлгийг гардуулсан бөгөөд залуучууд санал бодлоо чөлөөтэй ярилцснаар  өдөрлөг дуусав. 

“Номын сангийн вэб систем, Цахим уншлага үйлчилгээ”

posted 18 Sept 2011, 20:25 by Unknown user   [ updated 25 Jun 2012, 18:33 ]

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд(ХНТС) 2009 оны 10 сараас ажилласан КОЙКА олон улсын байгууллагын сайн дурын мэргэжилтэн, номын санч Шинэ Хэ Ён-ны санаачлага, оролцоотойгоор уг төслийг боловсруулж, КОЙКА байгууллагаас 22000 доллар, бусад эх үүсвэрээс үлдсэн санхүүжилтийг авч, Монголын Номын сангуудын консорциумын мэргэжил арга зүйн туслалцаатайгаар “Номын сангийн вэб систем, Цахим уншлага үйлчилгээ”-г үйлчилгээндээ нэвтрүүлж, эхлүүллээ.

Төслийн хүрээнд номын сангийн бүртгэл, үйлчилгээний Виндувс (Windows) суурьтай хуучин системийн өгөгдлийн санг Интернэт суурьтай, юникод дэмждэг, онлайн системд MARC21 стандартыг баримтлан хөрвүүлснээр номын сангийн үйлчилгээний онлайн kоха систем ашиглалтанд оруулав.
Мөн номын сангийн уншигчид зөвхөн цаасан ном, хэвлэл, мэдээллийн эх сурвалжийг ашиглах бус хэрэглэгч, иргэдийн мэдээллийн технологи ашиглан бие даан суралцах, мэдээлэл олж авах орчин нөхцлөөр хангахыг зорьж, Цахим уншлагын үйлчилгээг бага насны хүүхдэд зориулсан 2, цахим сонин хэвлэл, цахим мэдээлэл уншиж, ашиглахад зориулсан 16 компьютер, утасгүй сүлжээтэй үйлчилгээний орчинг бүрдүүлж чадлаа.

“DAISY- Цахим ярьдаг номын төв” төсөл

posted 18 Sept 2011, 19:29 by Unknown user

Мелинда ба Билл Гейтс сан /Melinda and Bill Gates Foundation/-аас санхүүжүүлж, ЭЙПЛ байгууллага/EIFL/ нь дэлхийн улс орнуудын нийтийн номын сангуудад зориулсан Нийтийн номын сангийн шинэчлэлтийн хөтөлбөр /Public Library Innovation Program/ төслийн шалгаруулалтын 2010 оны төслийн уралдаант шалгаруулалтанд оролцсон 49 орны 324 төслөөс сонгогдсон 12 төслөөс Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран бичсэн Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан "ДЭЙЗИ Тоон ярьдаг номын төвийг байгуулах"  төсөл шалгарч 21 аймгийн нийтийн номын сангууд анх удаагаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Дэйзи форматийн ярьдаг номоор үйлчлүүлэх бололцоо нээгдлээ.

1-5 of 5