Мэдээлэл‎ > ‎

“Номын сангийн вэб систем, Цахим уншлага үйлчилгээ”

posted 18 Sept 2011, 20:25 by Unknown user   [ updated 25 Jun 2012, 18:33 ]
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд(ХНТС) 2009 оны 10 сараас ажилласан КОЙКА олон улсын байгууллагын сайн дурын мэргэжилтэн, номын санч Шинэ Хэ Ён-ны санаачлага, оролцоотойгоор уг төслийг боловсруулж, КОЙКА байгууллагаас 22000 доллар, бусад эх үүсвэрээс үлдсэн санхүүжилтийг авч, Монголын Номын сангуудын консорциумын мэргэжил арга зүйн туслалцаатайгаар “Номын сангийн вэб систем, Цахим уншлага үйлчилгээ”-г үйлчилгээндээ нэвтрүүлж, эхлүүллээ.

Төслийн хүрээнд номын сангийн бүртгэл, үйлчилгээний Виндувс (Windows) суурьтай хуучин системийн өгөгдлийн санг Интернэт суурьтай, юникод дэмждэг, онлайн системд MARC21 стандартыг баримтлан хөрвүүлснээр номын сангийн үйлчилгээний онлайн kоха систем ашиглалтанд оруулав.
Мөн номын сангийн уншигчид зөвхөн цаасан ном, хэвлэл, мэдээллийн эх сурвалжийг ашиглах бус хэрэглэгч, иргэдийн мэдээллийн технологи ашиглан бие даан суралцах, мэдээлэл олж авах орчин нөхцлөөр хангахыг зорьж, Цахим уншлагын үйлчилгээг бага насны хүүхдэд зориулсан 2, цахим сонин хэвлэл, цахим мэдээлэл уншиж, ашиглахад зориулсан 16 компьютер, утасгүй сүлжээтэй үйлчилгээний орчинг бүрдүүлж чадлаа.

Comments