Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамтай(CCАЖЯ) хамтран Монголын Номын сангуудын консорциум EIFL олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Монголын номын сангуудын онлайн үйлчилгээг дэмжихүйц Зохиогчийн эрхийн хуулийн шинэчлэл хийх ЗӨВЛӨМЖ боловсруулах” төслийг 2012 оны 12 дугаар сард эхлүүлсэн билээ. Төслийн хүрээнд Монголын номын сангуудын түгээмэл үйлчилгээ, Зохиогчийн эрхийн хуулиар номын санд орчин үеийн шинэ үйлчилгээ хэр нээлттэй нэвтэрч болохыг тандсан энгийн судалгаа/санал асуулга нийтийн болон их дээд сургуулийн номын сангууд, олон нийтийн мэдээллийн төвүүдийг төлөөлөл болгон 17-н байгууллагаас авсан үр дүн буюу товч тайланг та бүхэнд Монгол, Англи хэлээр танилцуулж байна. Номын сангийн санал асуулгад оролцсон бүх номын сангуудын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж байна. Монгол хэлээр Англи хэлээр |
Мэдээлэл >